- Back to Home »
- food »
- ЗӨГИЙН БАЛ худалдаалж байна
Posted by : Chuka
Monday, November 10, 2014
ЗӨГИЙН БАЛ худалдаалж байна
Монголоос Солонгост үзэсгэлэн худалдаанд
оролцож буй 100% байгалын органик
ЗӨГИЙН БАЛ худалдаалж байна.
жин: 300гр Үнэ: 20000вон
жин: 300гр Үнэ: 20000вон
Утас: 010-4063-6364
Зөгийн бал
Зөгий нь хүн төрөлхтнөөс 50-60 мянган жилийн өмнө үүссэн гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Гэсэн хэдий ч хүмүүс бүр хүй нэгдлийн үеэс л зөгийн балыг мэддэг, хүнсэндээ хэрэглэдэг байжээ. Яваандаа зөгийн бал гэсэн энэ буянтай бүтээгдэхүүн олон эмгэгийг эдгээж, хүний насыг уртасгадаг болохыг анзаарчээ.
Зөгий хэд хэдэн цэцгийн тоос цуглуулж, зөгийн балтай хольж, ташаалавчинд хийж нягтруулан боловсруулсан бүтээгдэхүүнийг цэцгийн тоосормог гэнэ. Цэцгийн тоосормог нь нянгийн эсрэг маш хүчтэй үйлчилгээтэй. Байгаль эхийн бүтээсэн энэхүү ховор нандин бүтээгдэхүүн хүний биед гайхалтай шингэдэг шилдэг тэжээл бөгөөд түүнийг тарьж ургуулах, үйлдвэрлэлийн аргаар хийх боломжгүй, зөвхөн зөгий өчүүхэн бага хэмжээгээр үйлдвэрлэдэг онцлогтой.
Зөгийн балт ургамлаас ялгарах амтат шүүсийг цуглуулж сархиагтаа боловсруулж нөөцөлсөн бүтээгдэхүүнийг зөгийн бал гэнэ. Бал нь 450 гаруй төрлийн шим тэжээлт бодис агуулна. Найрлагаараа хүний цусны плазматай ойролцлоо тул бие махбодид 98% шингэдэг. Бал нь үрэвсэл, хавдрын, биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх тайвшруулах өвдөлт намдаах залуужуулах үйлчилгээтэй. Хоол боловсруулах эрхтэн цочроодоггүй тул гэдэс дотрын төрөл бүрийн өвчин амьсгалын дээд замын архаг болон хурц өвчлөлийн үед хэрэглэхэд тохиромжтой. Мөн бөөр зүрхний булчингийн ажиллагаа сайжруулах даралт хэвийн болгох цөс хөөх элэгний үрэвсэл анагаах онцгой үйлчилгээтэй.
Баланд ус 18-20%, хуурай бодис 80-82% байхаас гадна төрөл бүрийн нян устгагч бодис, витамин, цардуул, уураг, зарим төрлийн бал цацраг идэвхит бодисоос хамгаалдаг. Бал хүний биеийн ерөнхий байдал, зүрхний ажиллагааг сайжруулан, ходоодны шүүсний хүчиллэгийг хэвийн болгож, янз бүрийн шалтгаанаар үүссэн цус багадалт, бамбай булчирхайн хордлогыг эмчлэх цусны бүтцийг сайжруулан, мэдрэлийн системийн цочромтгой байдлыг багасгадаг. Мөн хүний элэгний эдийн гэмтэл, туяаны өвчинг эмчилнэ. Зөгийн балыг эмчилгээний зориулалтаар хэрэглэхдээ уусмал байдлаар уух нь илүү ашигтай.
Өглөө бүр зөгийн балтай ус уусны гайхамшиг:
Нэг цайны халбага зөгийн балыг нэг стакан буцалгаагүй шүүсэн хүйтэн усанд найруулна. Ингэж найруулсан зөгийн балтай ус нь 30%-ийн зөгийн бал агуулсан шингэн болон хувирч хүний цусны плазмын бүтэцтэй ижилхэн байдаг. Булгийн хүйтэн ус эсвэл буцалгаж болгоогүй шүүсэн усанд зөгийн бал кластер (химийн нэр томъё) нэгдлүүдийг бий болгосноор түүний анагаах чадвар дээшүүлдэг байна. Ийм ус нь хүний биед маш хурдан бүрэн шингэдэг онцлогтой. Өглөө бүр булгийн хүйтэн ус эсвэл түүнийг орлох буцалгаж болгоогүй шүүсэн хүйтэн усанд зөгийн бал уусгаж хэрэглэвэл:
- Ходоод гэдэсний үйл ажиллагаа сайжирч хоол боловсруулах эрхтэн системийн хэвийн ажиллагааг бүхэлд нөхөн сэргээнэ
- Дархлааг сайжруулна, архаг ханиалга, бронхитыг намдааж цэр ховхорч ходоод гэдэсний замаар гадагшилдаг
- Гэдэс цэвэрлэнэ, бүдүүн гэдсэнд удаан хуримтлагдан хатуурч барьцалдсан өтгөнийг гадагшлуулдаг. Хатуурч барьцалдсан өтгөн нь хүний хэвлий хэсгээр оршиж байдаг. Зөгийн балтай хүйтэн ус өглөө бүр ууж эхэлсэн эхний өдрүүдэд гэдэс дүүрэх, хэвлий орчмоор таргалах мэт санагдавч энэ нь цаанаа чулуу шиг хатуурч бөөгнөрсөн өтгөн дэвтэж зөөлөрснөөс үүдэлтэй юм. Зөөлөрсөн өтгөн нь цаашдаа аажим аажмаар гадагшилдаг.
- Бие махбодийн цэвэрлэгээ эсийн түвшинд явагдана
- Бактер, вирусийн эсрэг дархлаа дээшилдэг Буцалгаагүй, шүүсэн хүйтэн усанд зөгийн балыг өглөө өлөн дээрээ, нэг амьсгаагаар ууна. Нэг амьсгаагаар уувал ходоодны амсар хурдан нээгдэж зөгийн балтай ус шууд гэдэс рүү орж шимэгдэлт нь хурдан явагдана.
-Элэг цөсний vрэвслийг анагаана. Элэгний vйл ажиллагаа хэвийн болж, vрэвслийг анагаана. Зөгийн бал нь нvvрс усны асар өндөр агууламжтай хvнс тэжээлийн онц чухал хэрэглэгдэхvvн юм.
Амны хөндийг цэвэрлэж, шvд цайруулдаг.
Зөгийн балтай хүйтэн усаар нүүрээ тогтмол арчиж заншвал арьсыг зөөлөн, чийгшилт сайтай болгож үрчлээнээс хамгаалдаг хамгийн эртний бөгөөд шилдэг шалгарсан аргуудыг нэг юм.